Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл

2016-02-02

Санхүүжилт: Дэлхийн банк/ Японы засгийн газар
Бодлого хүний нөөцийг хөгжүүлэх сан
Буцалтгүй тусламж
Нийт: 1.365 сая ам.доллар
Хэрэгжих хугацаа: 2013-2014

Төслийн хөгжлийн зорилт
Улаанбаатар хотын иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн эрсдэлийн менежментийн 2023 оныг хүртэлх стратегийг боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд оршино.

Үерийн эрсдлийн менежментийн 2023 он хүртэл стратеги боловсруулж, эрсдлийн нарийвчилсан үнэлгээ, эрсдлийн зураглал хийнэ. Газарзүйн мэдээллийн системийг ашиглан үерийн аюултай, өртөх магадлалтай газруудын мэдээллийн санг боловсруулна. Үерийн гамшгийн үед хэрэглэх тоног төхөөрөмж нийлүүлнэ.
Холбогдох мэргэжилтнүүдийг гадны сургалтанд хамруулна.

Хамтрагч талуудын оролцоо
* Нийслэлийн захирагчийн ажлын алба – Төслийг ерөнхийд нь зохион байгуулах, удирдах
* НЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс - УБ хотын үерийн эрсдлийн менежментийн стратеги боловсруулахад шаардлагатай үерийн далан сувгийн төлөвлөлт, насжилт, даац, онцлог зэрэг мэдээллээр хангах
* Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар - УБ хотын үерийн эрсдлийн менежментийн стратеги боловсруулах болон газарзүйн мэдээллийн систем байгуулахад хотын төлөвлөлт, хэрэгцээтэй уялдуулах
* Нийслэлийн онцгой байдлын газар – Төслөөр хийж буй үерийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
* Ус, цаг уурын хүрээлэн – УБ хотод болдог үерийн дамтамжууд, хамрах хүрээ, хур тунадасны хэмжээ зэрэг мэдээллүүдийг өгөх
* Төслийг удирдах нэгж – Төслийг хэрэгжүүлэх, уулзалт, хурал зохион байгуулах, тайлан гаргах, мэдээлэх

Ач холбогдол
* Үерийн гамшгийн эрсдлийг бууруулах 2023 он хүртэлх стратеги, эрсдлийн зураглалтай болно.
* Үерийн нэгдсэн мэдээллийн баазтай болж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, судалгаа хийхэд хялбар болно.
* Нийслэлийн онцгой байдлын газрын үерийн гамшигтэй тэмцэх тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвар сайжирна.
* Үерийн гамшгаас сэргийлэхэд нэгдсэн, харилцан уялдаатай хөрөнгө оруулалтууд хийгдэх боломж бүрдэнэ.



Сэтгэгдэл нэмэх