Иргэдийн оролцоотой төслийн танилцуулга

2015-12-03

“Иргэдийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд 2012 онд хийсэн ажлын хураангуй

1. Олон нийтийн арга хэмжээ
www.usip.mnИргэдийн бүлгүүдийн хөгжил төлөвшил, хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулах улмаар бүлгүүдийг тогтвортой үйл ажиллагаатай болгох чадавхийг бэхжүүлэх зорилгоор төрөл бүрийн уулзалт хэлэлцүүлэг, аян, үзэсгэлэн, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг, чөлөөт цагийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Олон нийтийн хамарсан 8 удаагийн арга хэмжээнд 2988 иргэн оролцсон.

2. Бүтээн байгуулалт
Өнгөрөгч онд иргэдийн бүлгүүд болон мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дунд бүсийн гэр хороололтой 23 хороонд 8 төрлийн 35 бичил дэд бүтцүүдийг барьж байгууллаа.
3. Нийтийн цэвэрлэгээ

Манай бүлгүүд НЗДТГ болон дүүрэг хорооноос зохион байгуулдаг нийтийн их цэвэрлэгээнд гудамж хорооныхоо иргэдийг манлайлж оролцдог сайхан уламжлалтай. 2012 онд НЗДТГ-аас зохион байгуулсан намар хаврын их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 40 бүлгийн 577 иргэн оролцож гэр хороололд үүсээд байсан их хэмжээний хур хогийг цэвэрлэж нийслэл хотын өнгө үзэмжид өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм.
4. Сургалт
Иргэдийн үүсгэл санаачлагын бүлгүүдийн хамтын ажиллагаа, 
харилцаа холбоо, зохион байгуулалт, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор нийт 56 цагийн сургалтыг 408 иргэнийг хамруулан зохион байгуулав.
5. Түр ажлын байр
Нийслэлийн дундын бүсийн гэр хорооллын 532 иргэнийг ажлын түр байраар хангаж тэдний орлогыг нэмэгдүүлэв. 

Энд дарж Иргэдийн оролцоог дэмжих төслийн 2012 оны тайланг үзнэ үү.



Сэтгэгдэл нэмэх