Бие даасан зөвлөхийн үйлчилгээ

2017-04-17

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(БИЕ ДААСАН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ)
Улс: МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР - ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
Зээлийн дугаар: IDA 5039-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: БАЙР СУУЦНЫ ДУЛААЛГЫН ХӨТӨЛБӨРИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ХИЙХ ЗӨВЛӨХИЙН АЖИЛ
Гэрээний дугаар: ESA-01
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр дараах зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү туршилтын төслийн зорилго нь гэр хороололд амьдардаг айл өрхүүдэд байшин сууцаа дулаалахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар дулааны алдагдлаа бууруулах, нүүрсний хэрэглээгээ багасгах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаад оршиж байгаа болно. Байшин сууцаа дулаалахаар хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн 4 дүүргийн 600 орчим айл өрхийг дулаалгын ажлаа өөрсдийн гараар хийхэд нь мэргэжлийн заавар зөвлөгөө өгч сургах, биечлэн хийж үзүүлэх, чанарын хяналт тавихад хяналтын инженерүүд болоод баг хамт олны үүрэг оршино. Ажлын цар хүрээ нь дараахи үндсэн даалгавраас бүрдэнэ:

  1. Айл өрхүүдийн байшингийн дулаалгын хэмжээг гаргах
  2. Айл өрхүүдэд мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх
  3. Шаардлагатай үед газар дээр нь биечлэн үзүүлэх, хяналт тавих
  4. Дулаалгын материалд чанарын хяналт хийх

Даалгавар 1-ийн хүрээнд

  • ТУН-ийн бүртгэлд хамрагдсан, сонирхлоо илэрхийлсэн айл өрхийн байшинг газар дээр нь очиж дулаалгын ажлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтлах
  • Шаардлага хангасан байшин сууцнуудын дулаалах талбайн хэмжээг гаргах
  • Шаардлага хангасан айлуудын судалгааг бөглөн, нэгтгэн ТУН-д тайлагнах

Даалгавар 2-ын хүрээнд

  • Үйлдвэрлэгийн ирүүлсэн нийлүүлэлтийн хуваарийг айлуудад урьдчилан мэдэгдэж бэлтгэл хангуулах.
  • Шаардлагатай багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцсыг бэлтгүүлэх
  • Айлуудтай тохирсон дулаалгын ажлыг гүйцэтгэх хуваарийг ТУН-д гаргаж өгөх
  • Буулгасан материалыг гадны нөлөөллөөс /бороо усанд автах, хулгайд алдах, бусдад зарж үрэх/ хамгаалах заавар өгч, үүнээс гарах хариуцлагын тогтолцоог ойлгуулах
  • Хуваарийн дагуу айлд очин дулаалгын ажлыг гүйцэтгэх сургалтыг газар дээр нь өгөх

  Даалгавар 3-ын хүрээнд

  • Дулаалгын ажил гүйцэтгэх туршлагагүй, мэргэжлийн хүнгүй айлд дулаалах ажлыг биечлэн үзүүлнэ.
  • Дулаалах ажлыг технологийн дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавина
  • Дулаалгын ажлын үе шат бүрийг фото зургаар баталгаажуулан, гүйцэтгэлийн актыг баталгаажуулан ТУН-д тайлагнана.

Даалгавар 4-ийн хүрээнд

  • Дулаалгын аянд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн материал үйлдвэрлэгч нь хүчин чадал, хүний нөөц, хөдөлмөр, аюулгүй байдал талаасаа шаардлагад нийцэж байгаа эсэхэд үйлдвэр дээр нь очиж хяналт хийнэ. ТУН-д тайлагнана.
  • Дулаалгын материал нь чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхэд стандартын дагуу хяналт тавина. ТУН-д тайлагнана.
  • Сонгогдсон айлд хүргэгдсэн материал нь чанарын шаардлагад хангасан эсэхэд хяналт тавьж хүлээн авна. Үйлдвэр дээрхээс өөр материал нийлүүлсэн тохиолдолд буцаах эрхтэй бөгөөд буцаалтын тухай ТУН-д мэдэгдэнэ.

 “Дулаалгын аян” туршилтын төсөлд хяналт хийх хугацаа нийтдээ 5 сар байх ба 2017 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж/даалгаврыг Link хаягаас авч болно.  “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг удирдах нэгж нь тус ажлыг гүйцэтгэх сонирхолтой инженер/багийг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон инженер/баг уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлэх мэдээлэл (өөрсдийн танилцуулга, ижил төстэй ажил хийж байсан туршлага, ажлыг гүйцэтгэх нөөц г.м.)-ээ ирүүлнэ үү. Хяналтын инженер эсвэл баг хамт олонд тавигдах шаардлага

  • Барилгын инженер эсвэл халаалт салхивчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Барилгын талбайн удирдлага, хяналтаар эсвэл чанарын инженерээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдал, гэр хороолол дахь байшин сууцнуудын хийц, асуудлын талаар мэдлэгтэй байх
  • Барилга байгууламжийн гадна фасад, дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Гэр хорооллын нөхцөл байдлыг сайн мэддэг, гэр хорооллын иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй харьцах арга барилыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай байх
  • Тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ үйлчилгээ үзүүлэх боломжтой байвал сайн
  • Хэд хэдэн инженерүүд баг болж оролцох боломжтой.

Оролцох хүсэлтэй инженер/баг Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан) (“Зөвлөх үйлчилгээний журам”)-ын 1.9-р заалтын Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлоготой анхааралтай танилцана уу. Хяналтын инженер нь хэд хэдэн инженерүүдтэй баг болж оролцож болно.

Хяналтын инженерийг Зөвлөх үйлчилгээний журмын зөвлөх сонгох “Бие даасан зөвлөх сонгох арга”-ын дагуу шалгаруулна.

Сонирхсон инженер 08:30-17:30 цагт доорхи хаягаар холбогдох тодруулгыг авч болно. Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтээ 2017 оны 4 дүгээр сарын 28ы Баасан гарагийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар (биеэр, эсвэл шуудангаар, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn Утас/факс: 976-11-318124    



Сэтгэгдэл нэмэх