ТҮР АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2017-05-03

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийн хүрээнд гэр хороолол дахь байшин сууцны дулаан алдагдлыг иргэдийн оролцоотойгоор бууруулах “ДУЛААЛГЫН АЯН” загвар төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ аяны хүрээнд дулаан тусгаарлалтын төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийн болон дотоод үйлдвэрийн бүрэн шаталттай сайжруулсан зуухнуудын талаарх мэдээллийг иргэдэд өгөх, тайлбарлан таниулах, гэрээ байгуулах үүрэг бүхий борлуулалт- сурталчилгааны ажилтнуудыг түр хугацаанд /ойролцоогоор 3 сар/ ажиллуулахаар сонгон шалгаруулалт зарлаж байна.  

Борлуулалт-сурталчилгааны ажилтанд тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • 20-40 насны эрэгтэй, эмэгтэй
  • Харилцааны чадвар эзэмшсэн, сурталчилгааны ажлын туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх чадвартай
  • Компьютер болон бусад дагалдах хэрэгслүүдтэй ажиллах чадвартай
  • Майкрософт оффисын програмууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
  • Тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай

Борлуулалт-сурталчилгааны ажилтан нь дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах “борлуулалтын төвүүд”-д ажиллаж, сонирхсон иргэдэд бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, хөтөлбөрийн тухай танилцуулах, төслийн шалгуур хангаж бүртгэлд хамрагдсан иргэдэд өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоход нь туслах, улмаар гэрээ байгуулах үүрэг хүлээнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс холбогдох материал (дэлгэрэнгүй анкет, дипломын хуулбар, тодорхойлолт)-аа 2017 оны 5 дугаар сарын 5-ны Баасан гарагийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар буюу электрон шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:                        Монгол улс, Улаанбаатар хот,

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар

Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn

Утас/факс: 976-11-312194

 



Сэтгэгдэл нэмэх