Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх урилга

2018-04-04

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ)
  МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР - ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
Зээлийн дугаар: IDA 5039-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ “ДУЛААН ХУРИМТЛУУРТ” ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ
Гэрээний дугаар: DSHA-01

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

 “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ) нь 2017 онд нийслэлийн гэр хороололд ашиглаж байгаа эрчим хүчний хэмнэлттэй нүүрсний бус технологи бүхий халаалтын хэрэгслийн судалгааг зөвлөх багийн тусламжтайгаар гүйцэтгэж НЗДТГ болон БОАЖЯ-тай хамтран “Ногоон үзэсгэлэн”-г 2 удаа зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс 20-иод төрлийн цахилгаан хэрэгслээр оролцсон ба эдгээр бүтээгдэхүүнд тодорхой шалгууруудыг тавьж үнэлгээ дүгнэлт өгсөн. Техникийн болон санхүүгийн талаас нь өгсөн үнэлгээ дүгнэлтээр шөнийн дулаан хуримтлуур шалгуурын дийлэнхийг хангаж байсан бол бусад төрлийн төхөөрөмжүүд нь эрчим хүчний хангамжийг сайжруулах боломжгүйгээс гадна хэрэглэгчийн ашиглалтын зардлыг бууруулахгүй байна.  Гэр хорооллын айл өрхийн хатуу түлшээр ажилладаг зуухыг байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын хэрэгслээр солих чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, мөрдөж байгаа журам, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үр дүнтэй болгохын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Зөвлөх үйлчилгээний зорилго нь агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн халаалтыг Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгсэлд тавих техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагын стандарт боловсруулж батлуулахад оршино.

Зөвлөхийн боловсруулах стандарт нь дараах техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан байх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
Үйлдвэрлэгчид тавигдах шаардлага.

  1. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгсэл нь ажиллагааны хувьд эзлэхүүний болон фазын шилжилтийн гэсэн үндсэн 2 зарчимтай байх
  2. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгсэл нь ахуйн хэрэглээний, гэр хорооллын айл өрхийн цахилгааны зарцуулалт, хүчдэлийн орчинд тохирсон байх 
  3. Айл өрхийн 2 тарифт тоолуурын орой, шөнийн горимд (21.00-06.00) цахилгааныг дулаанд хувиргаж нөөцөлдөг зарчимд суурилсан байх
  4. Өдрийн хэрэглээнд (06.00-21.00) нөөцөлсөн дулаанаараа орчноо халаах. Гадна агаарын температур -30ОC  байх үед тасалгааны дулааныг 20ОC градуст байлгах
  5. Өрхийн хэрэглээнд тохирсон, хэрэглээний цагийн тохируулга дулааны хэрэглээний горимтой байх    
  6. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгслийн гадна гадаргуугийн температурыг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хязгаарласан байх
  7. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгслийн чадлыг 4 квт-аас ихгүй байхаар хэрэв өөрөөр байх бол үндэслэлийг Зөвлөх шалгаж тодорхойлно.
  8. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгслийг цахилгааны самбарт заавал холбох шаардлагатай
  9. Дулаан хуримтлуурт цахилгаан хэрэгслийг тарифын болон тарифын бус үед шууд асаах горимтой хийцэлсэн байх
  10. Дулааны хуримтлуурт цахилгаан хэрэгслийн улны хэсэг галын аюулгүй байдлыг сайтар хангасан хийцэлсэн байх
  11. Дотоод цахилгааны холболтыг зориулалтын бүрээстэй кабелиар хийх
  12. Дулаан хуримтлуурыг гадна болон дотоод агаарын температураас хамаарч тохируулах боломжтойгоор хийцэлсэн байх
  13. Автомат горим дээр тавигддаг, цагийн тохируулгатай байх
  14. Бага насны хүүхэд хүрэх, түлэгдэх эрсдэлээс хамгаалсан байх

Зөвлөх нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дурдсан стандарт баримт бичгүүдийг судалж үзэж уялдуулах ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Зөвлөх нь зах зээлд борлуулагдаж байгаа төслийн шалгуурт нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний /цахилгаан хуримтлуулагч/ үнийн судалгааг нэгтгэсэн байдлаар боловсруулж өгөх,
  • Зөвлөх нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хууль тогтоомж, ногоон барилгыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгүүд, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судалж үзэх

Зөвлөх үйлчилгээ нь 3 сар үргэлжлэх бөгөөд тус үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж/даалгаврыг https://goo.gl/RNC1Yq сайтаас авч болно. 
НЗДТГ-ын нэрийн өмнөөс “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг удирдах нэгж нь зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллага, компаниудыг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон байгууллагууд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлэх мэдээлэл (байгууллагын танилцуулга, ижил төстэй ажил хийж байсан туршлага, ажлыг гүйцэтгэх боловсон хүчний нөөц г.м.)-ээ ирүүлнэ үү. Түүнчлэн дээрх ажлыг гүйцэтгэх арга зүй, ажлын төлөвлөгөөгөөг санал болгохоос гадна  багт орж ажиллах мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсролын талаархи баримт мэдээллийг ирүүлнэ.
Хураангуй жагсаалтад багтах шалгуур үзүүлэлтийг дор сийрүүлэв:

  • Багийн гишүүд холбогдох чиглэлээр их дээд сургуульд суралцсан байх эсвэл энэ чиглэлд өөрийн ур чадвар, мэдлэгийг харуулсан, хүлээн зөвшөөрөгдсөн байна. Мөн 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
  • Гэр хорооллын цахилгаан хангамж, оршин суугчдын хэрэглээ, холболтын онцлог, ашиглагддаг материал, орон байрны нөхцөл, дулаан алдагдлын чиглэлээр мэдлэгтэй байх
  • Багийн голлох мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар (тухайн салбартаа мэргэшсэн  дадлага туршлагатай, техникийн мэдлэг, ур чадвартай байна);
  • Монгол улсын нөхцөл байдлын талаар ойлголттой байвал давуу талтай.

Оролцох хүсэлтэй зөвлөх компаниуд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан) (“Зөвлөх үйлчилгээний журам”)-ын 1.9-р заалтын Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлоготой анхааралтай танилцана уу.
Зөвлөх компани нь чадавхийн  үзүүлэлтээ нэмэгдүүлэх үүднээс түншлэл эсвэл туслан гүйцэтгэгч-зөвлөхийн хэлбэрээр бусад байгууллага, компанитай хамтран орж болно.
Зөвлөх компанийг Зөвлөх үйлчилгээний журмын зөвлөх сонгох “Чадварын үнэлгээний арга”-ын дагуу шалгаруулна.
Сонирхсон зөвлөх компаниуд 08:00-17:00 цагт доорхи хаягаар холбогдох тодруулгыг авч болно.
Тендерт оролцох хүсэлтээ 2018 оны 5 дүгээр сарын 9ий Лхагва гарагийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар (биеэр, эсвэл шуудангаар, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:                        Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар
Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn
Утас/факс: 976-11-318124



Сэтгэгдэл нэмэх