ДУЛААЛГЫН БРИГАД ШАЛГАРУУЛНА

2018-04-10

ДУЛААЛГЫН БРИГАД ШАЛГАРУУЛЖ АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛНЭ
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийн хүрээнд нэг гудамжны хэсэг айлуудын дулаан алдагдлыг бууруулах, нэг эх үүсвэр бүхий дулааны шугам сүлжээнд холбох ЗАГВАР ТӨСӨЛ-ийг хэрэгжүүлж байна. Уг загвар төсөлд сонгогдсон гэр хорооллын нэг гудамжны 10 гаруй айлын байшингийн гадна дулаалгын ажлыг гүйцэтгэх чадвартай дулаалгын бригадыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллуулна.

Дулаалгын бригадад тавигдах шаардлага:
• Барилгын гадна фасадны ажлыг бие дааж гүйцэтгэсэн, эсвэл туслан гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай болохоо харуулах
• Бүх төрлийн хөөсөнцөр /EPS, XPS/ болон эрдэс хөвөн дулаалгын материалуудыг угсрах, суурилуулах мэдлэг, туршлага бүхий хамт олонтой байх
• Гэр хорооллын нөхцөлд ажиллах боломжтой, харилцаны соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Дулаалгын ажил гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байх
• Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа ханган ажиллах мэдлэг, чадвартай байх

Дулаалгын бригад нь загвар төсөлд хамрагдсан айлуудын хашаанд хүргэгдсэн дулаалгын бэлэн материалаар гадна фасад, адар, суурийн дулаалгыг хийх ба төслийн болон мэргэжлийн байгууллагаас технологийн заавар зөвлөмж, угсралтын гарын авлагыг өгч, хамтран ажиллана.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй бригад нь дээрхи шалгуур үзүүлэлтийг хангасан болохоо нотолсон мэдээлэл (өмнө нь гүйцэтгэж байсан ажлын фото зураг, ажил гүйцэтггэх гэрээ, ажилтнуудын мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, тодорхойлолт)-ээ бэлтгэн, өргөдөл, санхүүгийн санал (нэгж талбайг дулаалах ажлын хөлс) - ын хамт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны Баасан гарагийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар буюу электрон шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар 602 тоот
Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn 
Утас/факс: 976-11-312194, 318124



Сэтгэгдэл нэмэх