ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТ

2018-05-03

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТ
МОНГОЛ УЛС
“УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР” ТӨСӨЛ
Зээлийн No.: IDA 5039-MN
Гэрээний нэр: Улаанбаатар хотын гэр хороололд байрлах цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн засварлах ажил

Гэрээний No.: DPGB-02
1. Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын гэр хороололд байрлах цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн засварлах ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
2. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын нэрийн өмнөөс Төслийг удирдах нэгж нь эрх бүхий байгууллага, компаниудаас дараах ажлуудыг бүхэлд нь болон багц тус бүрээр нь гүйцэтгэхээр саналаа ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтыг бүрдүүлж буй багцуудын тодорхойлолт:
Багц 1: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 51 дүгээр цэцэрлэгийн байр
Багц 2: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн байр

Дээрх ажлын удирдамж, ажлын тоо хэмжээний тодорхойлолтыг
http://www.usip.mn/photos/1/20180503DPGB-02/DPGB-02A.pdf 
http://www.usip.mn/photos/1/20180503DPGB-02/DPGB-02B.pdf  линкээс татах боломжтой.

Ажлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1.5 сарын дотор гүйцэтгэн хүлээлгэж өгнө.
3. Сонгон шалгаруулалт нь Дэлхийн банкны “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлттэй зээл/тусламжийн хүрээнд хэрэгжих бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам”-ын харьцуулалтын аргаар явагдана. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлогын талаар дурдсан 1.6 болон 1.7 дугаар заалтуудыг удирдлага болгоно.
4. Сонирхсон оролцогч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас буюу үүнээс өмнө доорх хаягаар үнийн саналаа ирүүлнэ.
5. Үнийн санал ирүүлэх тухай хүсэлтийн баримт бичгийг дээр дурдсан линкээс эсвэл дор дурдсан хаягаас авна.
6. Дээр дурдсан хаяг нь:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 50, Азмон төв, 6-р давхар, 602 тоот, “Улаанбаатар-цэвэр агаар” төсөл, Төслийг удирдах нэгж, Утас/факс: (976-11) 312194; и-мейл: to_pmu@usip.mn  



Сэтгэгдэл нэмэх