Байгаль орчин, нийгмийн хамгааллын төлөвлөгөө

2018-05-17

УЛААНБААТАР ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ ДЭЛХИЙН БАНКНЫ САНАЛ ЗӨВЛӨМЖ БҮХИЙ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Асуудал Бууруулах арга хэмжээ Бууруулах арга хэмжээний зардал
(шаардлагатай гэж үзэх тохиолдолд)
Хариуцагч этгээд
Барилгын ажлын явцад (2014 оны 10 дугаар сар хүртэл)
Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглалт Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглахыг хатуу хориглоно. Энэ талаар тендерийн баримт бичиг тодорхой заасан. Нэмэлт зардал шаардлагагүй. Гэрээт гүйцэтгэгч
Иргэд, олон нийтийн хандлага Олон нийтийн судалгаа (судалгааны дүнг гаргасан). Гэрээт гүйцэтгэгч нь барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө төлөвлөлтийн бүсийн харъяалагдах дүүрэг, багийн удирдлагатай уулзах хэрэгтэйгээс гадна ойр орчимын буддын сүм, хийдийнхэнд ажлын явцад гүйцэтгэх томоохон ажлын талаар урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. Гэрээт гүйцэтгэгч
Химийн бордоо ашиглалт Химийн бордоонд амьд биетийг нэмж оруулах хэрэгтэй. Зарчмын хувьд химийн бордоо хэрэглэх нь санал болгож буй ботаникийн аргачлалтай нийцэхгүй бөгөөд хотын цэвэрлэх байгууламжийн лаг, ахуйн органик хаягдлын аль аль нь нэмэлт амьд биет бүхий бордоонд агуулагдах ёсгүй. Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. Гэрээт гүйцэтгэгч
Дуу чимээний бохирдол Төлөвлөлтийг эс тооцон барилгын ажлыг нь өдрийн цагаар 07:00 –23:00 хооронд хийнэ. Ихэнх тохиолдолд Улаанбаатар хотноо хэрэгжүүлж буй цэцэрлэгжүүлэлийн ажлын явцад дуу чимээ, чичиргээ үүсэх нь харьцангуй бага. Хөрс хуулах гүн төдийлөн их бишээс гадна гэрэлтүүлгийн шон, явган зам, ус хадгалах сав, агуулахын зориулалт бүхий бага оврын байгууламж барьж байгуулах ажилд хүчин чадал ихтэй тоног төхөөрөмж, машин механизм хэрэглэхгүй бөгөөд ашиглах машин, механизмийн хөдөлгүүрээс үүсэх дуу чимээ, чичирхийлэл ойр орчимд тархах нь бага, богино хугацаатай байна.Одоогоор Монгол улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн дуу чимээ, чичирхийллийн стандарт байхгүй учир “Дуу чимээний хяналт, бохирдолын стандарт MNS 4585:2007, Агаарын чанарын стандартыг дагаж мөрдөнө. (Дуу чимээний хэмжээ өдрийн цагаар 60dbA-аас хэтрэхгүй (07:00 – 23:00 [А хэмжигдхүүн]). Монгол улсадбарилгын ажилд ашиглах машин, механизмийн хөдөлгүүрийн дуу чимээг багасгагч, хянагч суурьлуулах шаардлага тавигддаггүй ч барилгын ажилд ашиглах зөвшөөрөл (ямар нэгэн дуу чимээ, чичирхийллийн талаар заасан заалт үгүй) шаардлагатай. Энэхүү зөвшөөрөлд гэрээт гүйцэтгэгчийн ашиглах машины улсын дугаар, тээврийн хэрэгсэл түүний хөдөлгүүрийн төрөл, маркийг тэмдэглэнэ.
Байгаль орчины хяналтын төлөвлөгөөгөөр төслийн барилгы байгууламжйин ажилд ашиглах тээврийн хэрэгслийг чимээ намсгагч, хорт  хийн хаягдлыг хянагчаар тоноглохыг шаардахгүй. Төслийн талбайд ажиллах ачааны машинаас үүсэх дуу чимээг багасгах, мөн зорчих хөдөлгөөний чиглэл зэргийг Нийслэлийн холбогдох байгууллага, замын цагдаагийн газартай хамтран тодорхойлж зохион байгуулна. Хөрс хуулах зэрэг газар шорооны ажил хийгээгүй тохиолдолд талбайд ажиллаж буй тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж байршуулна.
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. Гэрээт гүйцэтгэгч

Энд дарж татаж авна уу. Англи хувилбарыг эндээс үзнэ үү.

 



Сэтгэгдэл нэмэх