5 цэцэрлэгийг бүрэн дулаалав

2018-09-04

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар нь Дэлхийн Банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Нийслэлийн 20, 51 ,102, 163, 98 дугаар цэцэрлэгүүдийн барилгын дулаан алдагдлыг бууруулах засварын ажлыг дуусгаж хүлээлгэн өглөө.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр Төрийн өмчит цэцэрлэгүүдийн эрчим хүч, түлшний зардлыг бууруулж, агаарт хаягдах бохирдлын хэмжээг багасгах нөхцөл бололцоогоор хангаж, улмаар сургуулийн өмнөх насны 2,200 гаруй хүүхэд халаалтын улиралд эрүүл аюулгүй, дулаахан орчинд сурч хүмүүжих орчин нөхцөл бүрдээд байна.
Төрийн өмчит гэр хорооллын цэцэрлэгүүдийг дулаалахаас гадна 2017-2018 оны хооронд “Дулаалга аян 1,2-ыг амжилттай хэрэгжүүлж нийтдээ гэр хорооллын 360 гаруй айл өрхийн дулаан алдагдал ихтэй байшин сууцыг дулаалж, айл өрхийн түлшний зардлыг 30-40 хувь бууруулж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодитой ажлуудыг хийж байна.



Сэтгэгдэл нэмэх