Тендерийн урилга

2020.08.25

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР  НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСӨЛ

Зээлийн дугаар:  6493-MN

Гэрээний нэр:       Зэвсэгт хүчний дугаар ангийн халаалтын зуухыг   буулган, төвлөрсөн дулааны системд холбох барилга угсралтын ажил

Дугаар:                  AFA2-01

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ) -ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг авсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр  нийслэлийн нутаг дэвсгэр дээр байрлах халаалтын зуухнуудыг буулган, төвлөрсөн дулааны системд холбох ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс эрх бүхий, мэргэжлийн тендерт оролцогчдоос Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Зэвсэгт хүчний ... дугаар ангийн халаалтын зуухыг буулган, төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох” барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 150,000.00  /Нэг зуун тавин мянга/ төгрөгийн хураамжийг төлж худалдан авч болно. Төлбөрийг  “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Төрийн сан дахь 100900011906 тоот дансанд тушааж, баримтыг албан бичигт хавсаргаж ирүүлнэ. Тендерийн баримт бичгийн хураамжийг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт байгууллагын нэр, утасны дугаараа бичнэ үү.

Тендерт  оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а)  Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого (Барилгын ажлын борлуулалтын  орлого)-ын дундаж нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.

б) Тендерт оролцогч дараах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Үүнд:  

  • Барилга угсралтын БА-3.4 Дулаан гол магистраль шугам, түүний тоног төхөөрөмжийн угсралт БОЛОН / ЭСВЭЛ
  • Эрчим хүчний 03.5.2: 0-40кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

в) Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилд дээрхтэй ижил төстэй 2 ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай байна.

г) Оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө  болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 500 сая төгрөгнөөс багагүй байна.

Тендерийг 2005 оны 12-р сарын 1-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хоёрдугаар бүлгийн (2017 оны 2-р сарын 9-ний өдөр нэмэлт оруулсан) нээлттэй худалдан авах ажиллагааны журмын  холбогдох заалтуудын дагуу явуулна. Тендер нь тендерийн баримт бичигт заасан эрх бүхий улс орнууд болон эрх бүхий тендерт оролцогчдод нээлттэй.

Сонирхсон эрх бүхий оролцогчид нь нэмэлт мэдээлэл авах бол УБЦАНСТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Н.Баяртогтох, piu@ubcap.mn хаягаар авах болон 08:00-17:00 цагийн хооронд ТХН-ийн доор өгөгдсөн хаягаар биечлэн ирж авч болно.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг дор дурдсан хаягаар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  өглөөний 10:00 цагаас  өмнө ирүүлнэ. Хожимдсон саналыг хүчингүйд тооцно. Сонгон шалгаруулалтын саналуудыг тухайн өдрийн өглөөний 10:30 цагт  сонгон шалгаруулалтад оролцогчдын төлөөлөгчдийг байлцуулан нээнэ.

Тендерийн хамт 22,000,000.00 /Хорин хоёр сая төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.       

Тендер ирүүлэх хаяг:

          Монгол улс, Улаанбаатар хот,

          Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

          Энхтайваны өргөн чөлөө-50

          АЗМОН төв

          6-р давхар, 603 тоот,

          Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл

          Төсөл хэрэгжүүлэх нэгж,

          Утас (976-11) 312194